"Дорноговь Их хөгжил сан"-гийн хөрөнгөөр тоглоомын талбай байгуулж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-07-17 11:51:15

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд cумын хоёрдугаар багийн Эрх чөлөө 100, 102, Алтанговийн 102 дугаар байрны дунд тоглоомын талбай байгуулах ажлыг "Дорноговь Их хөгжил сан"-гийн хөрөнгө оруулалтаар 30,2 сая төгрөгийн  санхүүжилтээр "Дэлгэр баясах зам" ХХК гүйцэтгэж байна.

Дашрамд дурдахад өмнөх жилүүдэд Сайншанд сумын тохижит үйлчилгээг сайжруулах зорилгоор "Хотын соёлыг дэлгэрүүлэх жил"-ийн ажлын хүрээнд гэр хорооллын гудамж, эгнээг цэгцлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, хотын өнгө үзэмжийг сайжруулах, хүүхэд залуучуудын санал санаачилга, бүтээлч оролцоог дэмжих, хашаа хороогоо тохижуулах зорилгоор энэ жил "Хотын гудамж","Тэгш гудамж", "Хамтдаа тохижуулъя" аяныг тус тус зарлаж шилдгүүдийг шалгаруулжээ.

“Дорноговь Их хөгжил сан” нь тус аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хандив, дэмжлэгээр байгуулагдсан бөгөөд орон нутгийн хөгжил дэвшилд хөрөнгө оруулж ажилладаг аж.


Холбоотой мэдээ