“Toyota", "JAXA" сар судлах төхөөрөмж бүтээнэ

Дэлхийд | Шинжлэх ухаан
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-18 09:25:02
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/. “Toyota Motor” корпорац, Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ сар луу 2029 онд илгээх тандалтын төхөөрөмж хөгжүүлэх гурван жилийн гэрээг байгуулжээ. 


Гэрээний хүрээнд Сансар судлалын агентлаг, “Toyota Motor” корпорацийн мэргэжилтнүүд хамтран сарны гадаргуу дээр “cell power” түлшээр ажиллах анхны тандалтын төхөөрөмжийг бүтээх юм. Уг төслийг энэ оны гуравдугаар сард анх танилцуулжээ.


Төслийн багийнхны мэдээлснээр, сансрын нисгэгчид уг тандалтын төхөөрөмж дотор зориулалтын хувцасгүйгээр тодорхой хугацаанд амьдрах боломжтой бөгөөд ийм төрлийн төхөөрөмж хөгжүүлсэн анхны тохиолдол болох аж.

Холбоотой мэдээ