Морин хуурын чуулга байгуулна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-07-19 12:59:21

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт морин хуурын чуулга байгуулахаар болжээ. Аймгийн хөгжимт жүжгийн театрын морин хуурч П.Эрдэнэбулган, Л.Бат-Эрдэнэ нар  наймаас дээш хүний бүрэлдэхүүнтэй чуулга байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.

          Чуулгад хэрэглэх хөгжмийн зэмсгийг 7,3 сая төгрөг авч материаллаг баазаар хангалаа гэж аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж.Халиун ярилаа.

          “Морин хуур” дэд хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж аймгийн хэмжээнд 2350 өрх, 102 байгууллага, 54 аж ахуйн  нэгж морин хуурыг хүндэтгэн залсан юм. Мөн 700 гаруй хүүхэд, 250 гаруй насанд хүрэгчид морин хуур хөгжим эгшиглүүлж сурахаар хичээллэж байгаа аж.

Холбоотой мэдээ