Цагдаагийн зарим албан хаагчид цол, шагналаар шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-22 13:04:11

Өмнөговь /МОНЦАМЭ/. Цадаагийн байгууллагын 98 жилийн ойн хүрээнд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагчдыг  шагналаа. 

Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Гурвантэс сум дахь Цагдаагийн тасгийн зохицуулагч С.Бат-Очир "Цагдаагийн хошууч" цолоор, эмч Ц.Энхням "Цагдаагийн ахлах дэслэгч" цолоор, эмч С.Эрдэнэбулган офицерийн бүрэлдэхүүнд орж "Цагдаагийн дэслэгч" цолоор тус тус шагнуулав.

Мөн Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар "Албаны төлөө-1,2,3" дугаар зэргийн медалиар цагдаагийн алба хаагчдыг шагнасан байна.

Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жил, Цагдаагийн байгууллагын 98 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад цол, шагнал гардуулж, хүндэтгэлийн жагсаалыг ёслол төгөлдөр зохион байгуулав. 

Холбоотой мэдээ