Сагсай сумын 60 жилийн ойн барилдаанд улсын начин Б.Серик түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-22 10:58:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ сарын 19-нөөс 21-нд болов. Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх хүч үзэн зодоглосноос Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх улсын начин Б.Серик түрүүллээ.

Тэрээр үзүүр түрүүний барилдаанд Дэлүүн сумын харьяат бөх аймгийн арслан Н.Мустафатай барилдаж давсан. Харин Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнх, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат аймгийн начин М.Өзгерис нар шөвгөрлөө.

Холбоотой мэдээ