Японы дээд танхимын сонгуульд Абэ Шинзогийн эвсэл яллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-22 12:15:30
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн тэргүүлдэг эрх баригч эвсэл ням гарагт болсон парламентын дээд танхимын сонгуульд ялалт байгуулсан хэдий ч нийт суудлын гуравны хоёрыг авч чадаагүй учир Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн Абэ Шинзогийн итгэл найдвар биелэх эсэх нь эргэлзээтэй боллоо.


Либерал Ардчилсан намын эвсэл болон Комэйто намаас гадна бие даагчид, сөрөг хүчнийхэн нийт 81 суудлыг авчээ. Ингэснээр эрх баригч эвсэл өрсөлдөөнгүй суудлын тоотойгоо нийлээд парламентын дээд танхимд 160 суудалтай болж байна.


Эрх баригч эвсэл дээд танхимын нийт суудлын гуравны хоёрыг авч чадаагүй буюу олонх болоогүй тул Абэ Шинзо 2020 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоо биелүүлэхийн тулд сөрөг хүчний дэмжлэгийг авах хүндхэн даваатай тулгарч байна.


Японы Төлөөлөгчдийн танхимын 245 суудлаас эрх баригч намууд болох Либерал Ардчилсан нам 57, Комэйто нам 14 суудал, нийт 71 суудал авснаар тус танхимын 124 суудлын төлөөх сонгуульд ялжээ.

Холбоотой мэдээ