БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулийн нэрийг өөрчилж магадгүй

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-22 14:02:21
Yesukheitumur Tumurbaatar

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулийг төлөвлөсний дагуу ирэх сард өөр нэртэйгээр зохион байгуулахаар талууд хэлэлцэж байна гэж эх сурвалжууд мэдээллээ. Нэрийг өөрчлөх болсон нь уг цэргийн сургууль АНУ-тай өрнүүлж буй цөмийн хэлэлцээрт нөлөөлж болзошгүй гэж БНАСАУ анхааруулсантай холбоотой байж магадгүй юм.


Дайны үед БНСУ-ын цэргүүдийн үйл ажиллагааны удирдлагыг АНУ-аас авахад Сөүлийн удирдлагын чадамж болон боломжийг бэхжүүлэн бататгах зорилготой энэхүү сургуулийг хоёр улс “19-2 Dong Maeng” нэртэй зохион байгуулахаар төлөвлөсөн байсан билээ.


Гэвч БНСУ, АНУ хоёр БНАСАУ-ын анхааруулгыг харгалзан үзэж, цэргийн сургуулийн нэрийг өөрчлөх талаар хэлэлцэж байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ. БНАСАУ-ын Гадаад хэргийн яам өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ, "хэрэв БНСУ болон АНУ “19-2 Dong Maeng” цэргийн сургуулийг хийх юм бол энэ нь АНУ-тай өрнүүлж буй цөмийн хэлэлцээнд нөлөөлж магадгүй" гэж дурджээ.


Удахгүй болох хамтарсан сургуулийг хэрхэн нэрлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд "Dong Maeng” буюу холбоотон гэсэн энэхүү нэрийг халах төлөвтэй байгааг эх сурвалжууд мөн дурдсан байна.

Холбоотой мэдээ