Түмэн адууны баяр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс
/МОНЦАМЭ/. Зүүнхангай сум 1990 оны жилийн эцсийн мал
тооллогоор адуун сүргээ арван мянгад хүргэж анх
удаагаа “Түмэн
адуу"-ны баяраа тэмдэглэж байсан бол "Түмэн адуу"-ны
баяраа 29 жилийн дараа долдугаар сарын 19-21-нд дахин тэмдэглэлээ.
Баярын үеэр төрийн тахилгат Ханхөхий уулын Зүүнхөхийн гурван голын залгаанд орших Өвгөн овооны тахилга наадам болсон.
Тахилгын үйл
ажиллагааг Увс аймгийн Зүүнхангай сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн
дарга, "Драгон
холдинг" ХХК-ийн
захирал С.Баярт ивээн тэтгэсэн бөгөөд хурдан дааганы
уралдаанаас гадна өсвөрийн бөхийн барилдааныг гурван насны
ангиллаар зохион явуулсан байна.
"Түмэн адуу"-ны баярын хүрээнд хурдан морины уралдаан, сурын харваа, бөхийн барилдаан болон бусад уралдаан тэмцээн болсон.
Үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой хүчит 64 бөх барилдсанаас Увс аймгийн Зүүнхангай сумын харъяат, "Увс нуур" дэвжээний бөх, аймгийн заан Б.Болдбаатар түрүүлж, Тэс сумын харъяат, "Увс нуур" галын бөх, аймгийн начин Д.Цэнд-Аюуш үзүүрлэжээ.