Усанд сэлэлтийн 2025 оны ДАШТ Казаньд болно

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-07-22 14:41:00

МОСКВА. /TASS/. Усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах 2025 оны тэмцээнийг ОХУ-ын Казань хотноо зохион байгуулна гэж Олон улсын усанд сэлэлтийн холбооноос /FINA/ өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.


FINA”-гийн тэргүүн Хулио Мальонегийн мэдээлснээр, усанд сэлэлтийн 2025 оны ДАШТ Казань хотод, 2027 оны ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод болох ажээ.


Казань хот нь усанд сэлэлтийн 2015 оны ДАШТ-ийг зохион байгуулж байсан бол 2017 оны ДАШТ Будапешт хотод болж байсан билээ. 

Холбоотой мэдээ