В.Зеленскийгийн нам 42.45 хувийн санал авжээ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2019-07-22 16:29:38
twitter.com/Nyamkanmk
КИЕВ. /TASS/. Украины парламент буюу Дээд Радагийн ээлжит бус сонгуулийн саналын хуудасны 50 хувийг тоолсны дараах байдлаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн “Ард түмний зарц” нам 42.45 хувийн санал авсан байна гэж Украины Сонгуулийн төв хорооноос мэдэгдлээ.

Харин “Амьдралын төлөө-Сөрөг хүчний платформ” 12.88 хувийн санал, Ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн “Европын эв нэгдэл” нам 8.64 хувийн санал, Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн “Эх орон” нам 8.01 хувийн санал, дуучин Святослав Вакарчукийн “Дуу хоолой” нам 6.38 хувийн санал авчээ.

Украины парламентын ээлжит бус сонгууль энэ сарын 21-ны ням гарагт болсон билээ. Нийт 225 нэр дэвшигч намын жагсаалтаар парламентад суудал авах бол нэг суудалтай тойргоос сонгогдсон нэр дэвшигчид 199 суудал авах ажээ.

Холбоотой мэдээ