Сэлэнгэ мөрний ус 31 см-ээр давж үерлэжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-07-22 23:49:30

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд хур бороо ихтэй байж Сэлэнгэ мөрний ус их хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд үер усны аюулаас болгоомжтой байхыг УЦУОШГ-аас сэрэмжлүүлж байна.

Сэлэнгэ мөрний Сүхбаатар сум орчим үерийн түвшин 61 см-ээр, Зүүнбүрэн сум орчим 10 см-ээр тус тус давж үерлэсэн байна.

Иймээс тус голын эргээр нутаглаж буй малчид болон ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ