Гамшиг ослоос урьчилан сэргийлэх ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-23 15:53:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн ОБГ-аас аймгийнхаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос сэрэмжлүүлэх зорилгоор  сэрэмжлүүлэх, гамшиг ослоос урьчилан сэргийлэх ажил хийж байна.

Тухайлбал Сүхаатар сум дахь Орхон голын эрэг дээр завины зогсоол байгуулсан байгуулжээ. Зогсоол байгуулснаар  гамшиг осолд өртсөн хэн нэгнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах, завь татах, нөөц завинуудыг байршуулахад ач холбогдолтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Гүннуурын эрэг дагуу иргэд олноор амарч зугаалдаг бөгөөд үүнийг дагаад иргэд усанд осолдох эрсдэл өндөр байдаг.  Мөн 300 метр урттай гортиг татаж, усанд орохыг хориглосон сэрэмжлүүлэх самбар байршуулжээ. 

Холбоотой мэдээ