Татвар төлөгчийн 7,6 тэрбум төгрөгийн татварын мэдээллийг цахим хэлбэрт орууллаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-07-24 11:51:49

Булган /МОНЦАМЭ/. Энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн татварын удирдлагын нэгдсэн системээр татвар төлөгчийн бүртгэл, тайлан хүлээн авалт, татвар төлөгчийн хүсэлт, татварын төлөлтийг цахим хэлбэрээр хийх болсон.

Булган аймгийн татварын цахим системд 161 татвар төлөгч, иргэн шинэ татвар төлөгчөөр бүртгүүлж, 19,8 мянган татвар төлөгчийн 7.6 тэрбум төгрөгийн татварыг цахим хэлбэрт оруулжээ.

Оны эхний хагас жилийн байдлаар 19 хуулийн этгээд шинээр бүртгүүлж, татвар төлөгчийн тоо 1,2 хувиар нэмэгдэж, дөрвөн хуулийн этгээд бүртгэлээс хасагдсан аж.

Аймгийн татварын хэлтэс үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж, боловсруулан аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа салбар нэгжүүдийн үл хөдлөх хөрөнгийн татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоогоод байгаа юм.

Холбоотой мэдээ