Оросын нисэх онгоцнууд агаарын хил зөрчсөн гэж мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-24 10:18:55
Yesukheitumur Tumurbaatar

СӨҮЛ. /BBC/. Агаарын хилийг нь зөрчсөн ОХУ-ын байлдааны нисэх онгоцнууд руу БНСУ-ын сөнөөгч онгоцнууд анхааруулах гал нээсэн гэж БНСУ-ын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгджээ.


Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, БНСУ-ын эзэмшдэг Лианкур арлын агаарын хилийг хоёр удаа зөрчсөн ОХУ-ын цэргийн зориулалттай "Tu-95" бөмбөгдөгч болон "A-50" тандалтын онгоц руу БНСУ-ын “F-15” болон “F-16” сөнөөгч онгоцнууд автомат буугаар анхааруулах гал нээсэн байна.


БНСУ-ын агаарын орон зайг зөрчсөн гэх мэдээллийг ОХУ-ын тал няцаагаад, "өөрийн улсын усан хил дээгүүр төлөвлөсөн цэргийн сургуулийг явуулсан. Энэ үеэр БНСУ-ын сөнөөгч онгоцнууд ямар ч анхааруулах гал нээгээгүй" хэмээн мэдэгджээ. 


Холбоотой мэдээ