Махны үнэ 2000-3000 төгрөгөөр буурав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт эр хонь \амьдын жингээр\ 150-180 мянга, эм хонь 100-130 мянга, ямаа 80-100 мянган төгрөгийн үнэтэй байна.
Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард малын үнэ ханш 250-260 мянган төгрөг байсан бол одоо өмнөх сараас 30-40 хувиар хямдарсан гэж худалдаачдын төлөөлөл ярив.
Харин аймгийн төв болон бусад зах дээр үхэр, хонины
мах нэг кг нь 8-10 мянга, ямааны мах
кг нь 7500-8000, хонины сүүл кг нь 8000, малын дотор гэдэс 3000-5000, толгой 3000 төгрөгийн ханштай.
Жижиглэнгийн махны
үнэ өмнөх таван сард дунджаар 10-12 мянган төгрөг байсан бол одоо 2000-3000 төгрөгөөр буурсан гэж худалдаачид
онцлов.