Хонь, үхрийн үүлдэр бий болгосон хоёр сумын ой болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-26 10:58:07

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Орхон, Сэлэнгэ сум байгуулагдсаны 60 жилийн ой  тохиож байна. Эдгээр сумын малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд, эрдэмтэн мэргэдтэй хамтран манай орны мал аж ахуйн салбарын түүхэнд мөрөө үлдээж, шинэ үүлдэр бий болгоход оролцсон гавьяатай юм.

Сэлэнгэ сум 2011 онд улсын тэргүүний анхны сумаар шалгарч байсан бөгөөд 1980-аад онд эх орны анхны үхрийн шинэ үүлдэр “Сэлэнгэ” үхрийг бий болгож батлуулж, уг үхрийг өсгөн үржүүлэх бүс тогтоож, цөм сүргээр ашиглаж байгаа юм.

          Орхон суманд 1960-аад онд нарийн ноост “Хангай” үүлдрийн хонь бий болгож, эх орны нэхмэл сүлжмэлийн үйлдвэрийг ноолуур шиг нарийн бүтэцтэй ноосоор хангахад зохих хувь нэмрээ оруулж байсан түүхтэй.

Мөн эдгээр сум Орхон, Сэлэнгэ мөрний сав дагуу газар тариалан эрхэлж ургацын хэмжээгээр улс, аймагтаа дээгүүр тооцогдож буйн дээр чацаргана тариалах, зөгий үржүүлэх, аялал жуулчлал өргөжүүлэх талаар үр дүнтэй ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ