“Цэвэр хот-Хоггүй аян”-ыг 14 хоног тутамд зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-07-29 17:46:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд “Гүйе! Түүе!” челленж аяныг “Бид хог хаядаггүй албан хаагчид” уриатайгаар зохион байгуулж, тус байгууллагын ойр орчим болон Сэлбэ голын эрэг дагуух газрыг цэвэрлэв.  


Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Ган-Өлзий, “Манай аянд нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс дүүрэг, хороодын албан хаагчид нэгдэж байна. Бид иргэдтэй хамтран хуваарийн дагуу албан байгууллагынхаа ойр орчмын бүсийг цэвэрлэж, түүнийгээ зураг, дүрс бичлэгээр баталгаажуулан, байгууллагынхаа албан ёсны цахим хуудсаар нийтлэн, хоггүй хотын төлөө хамтран ажиллахыг уриалж байна” гэв.   


Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд,ААН, байгууллагуудын оролцоотой “Цэвэр хот-Хоггүй аян” үйл ажиллагааг нутгийн захиргааны бүх байгууллага 14 хоног тутамд зохион байгуулж байна. Аяны хүрээнд иргэдийг хогоо хогийн саванд хаяж хэвшихийг уриалахаас гадна "Zero Waste" буюу хог хаягдал багатай амьдрах, байгальд ээлтэй хэрэглээний соёл, амьдралын хэв маягийг дэлгэрүүлэхийг зорьж байна.

“ГҮЙЕ, ТҮҮЕ” челленж аянд нэгдэх хуваарь

 

Нэрс

Хуваарь

1

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

2019 оны 07-р сарын 27-ны өдөр

2

Сонгинохайрхан

2019 оны 08-р сарын 03-ны өдөр

3

Баянгол

2019 оны 08-р сарын 10-ны өдөр

4

Баянзүрх

2019 оны 08-р сарын 17-ны өдөр

5

Сүхбаатар

2019 оны 08-р сарын 24-ний өдөр

6

Чингэлтэй

 2019 оны 08-р сарын 31-ний өдөр

7

Хан-Уул

2019 оны 09-р сарын 07-ны өдөр

8

Налайх

2019 оны 09-р сарын 14-ний өдөр

9

Багахангай

2019 оны 09-р сарын 21-ний өдөр

10

Багануур

2019 оны 09-р сарын 28-ны өдөр

Холбоотой мэдээ