Үргэлжлэн орсон борооны улмаас Үүр, Бэлтэс гол үерлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-08-01 11:35:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас Үүр, Бэлтэс голын усны түвшин үерийн түвшинг 59-88 см-ээр нэмэгдлээ.

Мөн Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас эх авдаг Сэлэнгэ, Шишгэд, Идэр, Дэлгэрмөрөн, Эг зэрэг томоохон голын усны түвшин олон жилийн дунджаас 7-31 см-ээр давжээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй байгаа тул томоохон голуудын сав нутгаар нутаглаж байгаа малчид болон ард иргэд, тээвэрчдийг усны аюулаас өөрсдийн эд хөрөнгө, амь насыг хамгаалж сонор сэрэмжтэй байхыг анхааруулав. 

Холбоотой мэдээ