Түрээслэгч сонгон шалгаруулах зарлал
ЛАВЛАГААТүрээслэгч сонгон шалгаруулах зарлал
1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж 8, МОНЦАМЭ агентлагийн байрны хагас подвальд байрлах 55,86
м.кв талбай бүхий цайны газрыг түрээслэх.
2.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн
хугацаа |
2019 оны 10 дугаар
сарын 04-ны өдрийн 10:00 цаг |
Материал хүлээн авах хаяг |
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8,
МОНЦАМЭ агентлагийн байр, 2 давхар 202 тоот өрөө, Утас: 51-266969 |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10:30 цаг.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, МОНЦАМЭ
агентлагийн байр. Утас: 51-266969 |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
1 м2 талбайн түрээсийн төлбөр 8000 /найман мянга/
төгрөг. |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай
зөвшөөрлийн мэдээлэл |
Нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай
зөвшөөрөлтэй бол тусгай зөвшөөрлийг хавсаргах. |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий
мэдээлэл |
Ирүүлсэн материалуудыг Түрээслэгчээс байгуулсан ажлын
хэсэг хянан үзэж, эрх бүхий байгууллагаас баталсан аргачлалын дагуу дүгнэнэ. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
-
Хуулийн
этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл
ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар;
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж
гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих 2016, 2017, 2018 он); -
Санхүүгийн чадварыг
нотлох баримт (хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны
тодорхойлолт, 2017, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан); -
Ажиллах хүчний
мэдээлэл, мэргэжлийн үнэмлэх, диплом, цахим үнэмлэхний нотариатаар
баталгаажуулсан хуулбар -
Нийтийн хоолны
чиглэлийн технологийн баримт бичиг; -
Үндсэн хоол
үйлдвэрлэл, үйлчилгээний ажиллагсад нь эрүүл мэндийн шинжилгээний дэвтэртэй
байх, шинжилгээнд бүрэн хамрагдсаныг нотлох баримт; -
Талбай түрээслэх үнийн
санал; -
Талбай болон эд
хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 3 сарын түрээсийн төлбөр байршуулах
боломжтойг нотлох баримт бичиг; -
Агентлаг орчмын цайны
газруудын гаргаж буй хоолны жишиг үнээс ихгүй үнээр борлуулах тухай албан
тодорхойлолт |
3.
Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг эд
хөрөнгө байгаа газарт ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар,
бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Улаанбаатар хот, Чингэлтэй
дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, МОНЦАМЭ агентлагийн байр, 2 давхар 202
тоот өрөөнд биеэр ирж, эсхүл 51-266969 дугаарын утсаар холбогдож авна уу.