Ерөнхийлөгч Х.Баттулгад НАСА-ын дарга Ж.Брайданстан бараалхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-08-02 12:12:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газар буюу НАСА-д зочлох үеэр тус газрын дарга Ж.Брайданстан бараалхлаа.


Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1981 оны гуравдугаар сарын 22-нд Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа Союз хөлгөөр сансарт ниссэн түүхэн үйл явдлыг дурсан ярьж, монгол эмэгтэйг сансрын нисэгчээр НАСА-д сургах, хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Мөн одон орон, геофизикийн чиглэлээр НАСА-тай хамтран ажиллах өргөн боломжтой гэдгийг онцлоод ноён  Ж.Брайданстаныг Монгол Улсад зочлохыг урив.

Холбоотой мэдээ