Монгол туургатны Хүүхдийн бага наадам боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-08-03 17:22:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол туургатны Хүүхдийн бага наадам өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо

Монголын бодибилдингийн үндэсний нэгдсэн холбооноос зохион байгуулж буй олон улсын хүүхдийн наадамд Монголоос гадна ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос нийтдээ 260 гаруй хүүхэд оролцож байна. Тэд фитнесс, ардын язгуур урлаг, мисс-мистер гэсэн гурван төрлөөр өрсөлдөх юм. Хүүхдийн фитнессийн тэмцээн гурав дахь жилдээ болж байгаа бөгөөд Монгол туургатан хүүхдүүд оролцсон урлаг, спорт, гоо зүйг хамтатган хийж буй анхны тэмцээн гэдгээрээ онцлог болж байна.





Наадмыг жил бүр зохион байгуулж, ирэх жил илүү өргөн далайцтай хийхээр төлөвлөж байгаа талаар зохион байгуулагчид мэдэгдлээ. Монгол туургатны Хүүхдийн бага наадмыг манай улсаас БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжин ажиллалаа. 


Гэрэл зургуудыг Н.Батбаяр






Холбоотой мэдээ