"Төлөөлөгчдийн өдөр"-өөр орон нутгийн төсвийн асуудал хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-05 11:08:03

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас “Төлөөлөгчдийн өдөр”  үйл ажиллагааг  дөрөв дэх удаа зохион байгууллаа.

Төлөөлөгчдийн  өдрөөр  “Орон нутгийн  төсвийн  2020 оны  төсөл”,  “2021-2022 оны дунд хугацааны төсөөлөл”-ийн талаар хэлэлцэж, харилцан санал солилцов.

Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс  нь сум, төсөвт байгууллагаас ирүүлсэн төсвийн орлого, зарлагын дүн болон ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар  хийх ажлын саналыг үндэслэн “Орон нутгийн төсвийн 2020 оны төсөл”,  “2021-2022 оны дунд хугацааны төсөөлөл”-ийг боловсруулсан аж.

Орон нутгийн төсвийн богино болон дунд хугацааны төслийг боловсруулахдаа аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөр, харьяа салбар байгууллагын үүрэг чиглэлтэй уялдуулж ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бодлого, зорилтыг  тодорхойлжээ.

Төлөөлөгчид орон нутгийн  төсвийн асуудлыг  иргэд, олон нийтээр  нээлттэй хэлэлцэж,  асуудлыг  ач холбогдлоор нь эрэмбэлэх,  хөтөлбөр үйл ажиллагаанд суурилсан байдлаар боловсруулах  хэрэгтэй гэж үзэж байна.

Төлөөлөгчдийн дэвшүүлсэн саналыг орон нутгийн төсвийн 2020 оны төсөл, 2021- 2022  оны дунд  хугацааны төсөөлөлд  тусгаж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дахин хэлэлцэж, улмаар Сангийн яам, Засгийн газарт  уламжлахаар шийдвэрлэв.



Холбоотой мэдээ