Монголбанк “Халх гол-80 жил” дурсгалын зоос гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-06 09:08:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас энэ жил тохиож буй Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан дурсгалын зоос гаргажээ.

Төвбанкнаас эрхлэн гаргадаг дурсгалын зооснууд олон сэдэвтэй байдаг бөгөөд түүний нэг нь түүхэн үйл явдлын ойнуудад зориулдаг талаар Монголбанкны мэдээнд дурджээ. “Халхын гол-80 жил” мөнгөн зоос нь 999 сорьцтой, 31.1 грамм жинтэй, 39 мм аж. Зоосны нэрлэсэн үнэ 5000 төгрөг, худалдан авах үнэ нь 300 мянган төгрөг юм байна.

Мөн уг зоостой хамт “Хот мандал" хэмээх Дуйнхор бурханы орд харшийг дүрсэлсэн дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаад байна. Дашрамд сонирхуулахад Хот Мандалын голд Дуйнхор бурхан орших, тойроод бусад 365 бурхан байх энэхүү дүрслэлийг “Цогт цагийн хүрдэн” хэмээн нэрийддэг байна.


999 сорьцтой “Хот Мандал” дурсгалын зоосны нэрлэсэн үнэ 2000 төгрөг юм. Зоосны худалдан борлуулах үнэ 1.5 сая төгрөг бөгөөд эдгээр зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас coin.mongolbank.mn хаягаар орж цахимаар худалдан авах боломжтой аж.

Холбоотой мэдээ