Эхний хагас жилд 18 сая тонн нүүрс экспортлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2019-08-06 14:43:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээгээр манай улсын экспорт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 357.6 сая ам.доллароор өсөөд байна. Үүнд чулуун нүүрсний экспорт 135.7 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны эскспорт 51.4 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улс энэ оны эхний 6 сарын байдлаар 18.03 сая тонн нүүрс экспортлоод байна. Чулуун нүүрсний экспорт 17.95 сая тонн буюу 12.43 хувиар өссөн дүнтэй, экспортын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар өссөн үзүүлэлт аж.


Мөн 67 мянган тонн сайн чанарын чулуун нүүрс болох антрацит экспортлон 9 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өсжээ. 

Холбоотой мэдээ