Мянган оюутан, залуусын урлаг, спортын наадам болов

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-08-09 12:17:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн ивээл дор "Төрөлх нутгаа хамтдаа хөгжүүлье" 1000 оюутан, залуусын урлаг, спортын их наадам Алтай хотноо боллоо.

Залуус гар бөмбөг, үндэсний бөх, сур харваа, шатар теннис, ардын болон нийтийн дуу, эстрадын дуу, гоцлол бүжиг, уран уншлагын төрлүүдээр өрсөлдөв.

Наадмыг Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан бол УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга, "Төрөлх-Алтай" ТББ-ын тэргүүн Д.Амарбаясгалан  нар ивээн тэтгэжээ.

Наадамд тус аймгийн 18 сумын оюутан залуус оролцсон бөгөөд тэмцээний нийлбэр дүнгээр эхний гурван байрыг өргөмжлөл, нэгээс хоёр сая төгрөгөөр урамшуулснаас гадна төрөл тус бүрийн эхний таван байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Холбоотой мэдээ