“Emmy” шагнал гардуулах ёслолыг хөтлөгчгүйгээр явуулна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-08 11:59:53

НЬЮ-ЙОРК. /TASS/. Ирэх 9 дүгээр сард болох телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Emmy Awards” шагнал гардуулах ёслолыг хөтлөгчгүйгээр явуулна хэмээн “Fox Entertainment” телевизийн захирал Чарли Колиер мэдэгджээ.


"Энэ онд маш олон алдартай цуврал өндөрлөж байгаа бөгөөд зарим нь дуусчихсан байгаа. Бид ийм олон тооны телевизийн шоунд анхаарал хандуулж байгаа учир “Emmy”-н шагнал гардуулах ёслолыг хөтлөгчгүйгээр явуулах шийдвэр гаргасан” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Хамгийн сүүлд 2003 онд “Emmy” шагнал гардуулах ёслолыг хөтлөгчгүйгээр явуулж байжээ. Тухайн үед шагнал гардуулах ёслолыг “Fox” телевиз шууд дамжуулан үзүүлж байсан аж. Телевизийн салбаруудын шилдгүүдийг тодруулдаг 71 дэх удаагийн “Emmy”-н шагнал гардуулах ёслол ирэх 9 дүгээр сарын 22-нд Лос-Анжелес хотноо болно. 

Холбоотой мэдээ