Швейцарийн багш нар Өлгий хотод ажиллана

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-09 15:18:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Швейцарийн Холбооны Улсын Виндиш /Windisch/ хотын багш Ролф Сасмен, Сусан Сасмен нар сурагчдын зуны амралтад зориулж Өлгий хотод энэ сарын 12-ноос дугуйлан ажиллуулна.

Гадаад багш нар Швейцарийн Холбооны Улсын “Хэлний сургалт ба багшийн боловсролыг дэмжих Швейцарын хөтөлбөр”-ийн удирдагч, МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн хүндэт доктор, хатагтай Анита Фарни-Майнир багшийн дэмжлэгээр тус аймагт сайн дураараа ажиллахаар иржээ.

Тэд Виндиш хотын сургуульд багшаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан нэг гэр бүлийн хүмүүс аж. Багш нар Өлгий сумын Зайд бүрэн дунд сургуульд хүүхдүүдэд дуу, бүжиг, зураг, гар урлалын чиглэлээр гурван долоо хоногийн турш хичээл заана. Мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт англи хэлний нэг сарын сургалт явуулах бөгөөд дугуйланд хамрагдах 60 сурагч аймгийн төвийн аль ч сургуулиас бүртгүүлэх боломжтой.   

Холбоотой мэдээ