Үндэсний бөхийн сэргээшийн шинжилгээний хариу гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу гарчээ.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг шударга зохион байгуулах үүднээс Допингийн эсрэг үндэсний төв тавын даваанаас эхлэн сэргээшийн шинжилгээ авдаг. Уг шинжилгээг БНСУ-ын итгэмжилсэн лабораторид шинжлүүлдэг байна. Тус лабораториос ирүүлсэн шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаар өнөөдөр Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэв.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу бөхчүүдийн шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос олон нийтэд танилцуулах юм.