“Жишиг хороолол-4” хөтөлбөрт 900 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-05 23:31:33

Дархан-Уул аймгийн Дархан суманд хэрэгжиж байгаа “Жишиг хороолол-4” хөтөлбөрийн хүрээнд 8, 13, 14, 16 дугаар багуудад “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх ажээ.

Тус сумын бүтээн байгуулалтын хүрээнд 2013-2015 онуудад “Жишиг хороолол-1, 2, 3” хөтөлбөрийг Дархан сумын 4, 9, 10, 11, 12 болон “Өргөө” багуудад хэрэгжүүлсэн юм.  Энэхүү төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд авто зам, сүүлийн үеийн лед гэрэлтүүлэг, авто машины зогсоол, явган хүний зам, хүүхдийн иж бүрэн тоглоомын талбай зэргийг шинээр байгуулж нийт 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ.

Дээрх “Жишиг хороолол”-ын тохижилтын байдалтай аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нарын аймгийн удирдлагууд танилцав. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд хэлэхдээ: “Жишиг хорооллын тохижилт, хамгаалалтыг НААҮГ-т хариуцуулсан, одоо байгаа сандал, хогийн сав зэрэг нь эхнээсээ эвдэрч элэгдсэн тул Дархандаа үйлдвэрлэгдэж байгаа хотын жишигт нийцсэн чанартай сандал, хогийн савыг байрлуулахаар болсныг хэлээд дээрх хэмжээний хөрөнгө оруулалтыг 8, 13, 14, 16 дугаар багуудад “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас хийх болсныг дуулгасан юм. 

                                                                                                                                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ