Зүүнхангай суманд бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-08-12 15:22:23

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн /ХОХБТХ/-ийн дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсэг Зүүнхангай суманд өнгөрсөн баасан гарагт ажиллалаа.

Ажлын хэсгийнхэн тус суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, хяналт шалгалт хийж, барилга угсралтын ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгсөн байна.

Зүүнхангай суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр Нутгийн удирдлагын ордны барилгын ажлыг нэг тэрбум 50 сая төгрөгөөр “Баянбаатар хайрханкомпани гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын ажлын явц 80-90 хувьтай.

Мөн цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг 350 сая төгрөгөөр “Скай айранкомпани гүйцэтгэж байгаа бол гүйцэтгэл 30-40 хувьтай үргэлжилж байна. Үүнээс гадна спорт заалны барилгын ажлыг 800 сая төгрөгөөр “Их гүн констракшн” компани гүйцэтгэхээр болжээ.

 

Холбоотой мэдээ