"Монос Хүнс"-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 22 ХК-ийн 80.2 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 130.156 ширхэг хувьцааг арилжив. Энэ өдөр 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн
хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн"
болон "Монос Хүнс" XK-ийн хувьцааны ханш хамгийн өндөр
өсөлттэй байсан бол "Мерекс" болон "Бөхөг" ХК-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.79 хувиар буурч,
20233.33 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2,557,574,710,046.24 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.