“WordPress.com” цахим хуудсыг эзэмшигч “Tumblr”-ийг худалдан авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-08-13 13:08:03

ВАШИНГТОН. /Reuters/. Verizon” компани блог хөтлөх зориулалт бүхий “Tumblr” цахим хуудсаа “WordPress.com” цахим хуудасны эзэмшигч “Automattic” компанид худалдаалахаар болсон тухайгаа мэдэгдсэн боловч гэрээнийхээ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.


Өмнө нь “Oath” хэмээх нэртэй байсан “Verizon” групп нь 50 гаруй томоохон цахим хуудсыг эзэмшдэгийн дунд “HuffPost”, “TechCrunch”, “Tumblr” зэрэг багтдаг юм.


Ташрамд дурдахад, “Tumblr” цахим хуудсыг “Yahoo” компани 2013 онд 1 тэрбум ам.доллароор худалдан авж байсан бол “Verizon” компани 2015 онд “Yahoo”-гаас гэрээний заалтын дагуу авж байжээ. Түүнчлэн “Tumblr”-ийн эзэмшигч компани зургаан жилийн хугацаанд гурав дахь удаагаа солигдож буй нь энэ аж.  

Холбоотой мэдээ