ӨНӨӨДӨР: Мөнх цэвдэгт хадгалагдсан нэн ховор олдворуудын талаар мэдээлнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-08-16 07:50:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 16-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Рерих ба Монгол” эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт иж бүрэн засварласан Эрчимт эмчилгээний тасгийн нээлт болно. Утас:88106000, 88331414

10.30 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг албадан буулгаж байгаа талаар мэдээлнэ. Утас: 325044

11.00 цагт Монголын Үндэсний музейд Дархадын хотгорын сав нутгийн археологийн судалгааны “Умард Монгол” төслөөс 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт хадгалагдсан, дэлхийн архелогийн судалгаанд нэн ховорт тооцогдох олдворуудын талаар мэдээлнэ. Утас: 70110913, 99123922

11.00 цагт Спортын төв ордонд ОХУ-ын Чит хотод болох олон улсын хүүхдийн спортын IX наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол болно.

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлуудаар мэдээлнэ.

15.00 цагт ОБЕГ-т гамшгаас хамгаалах, гамшгийн үед хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт ОБЕГ, “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурна. Утас:86150069

Холбоотой мэдээ