Эко клубын сурагчид олон улсын аялалд оролцов

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-08-16 14:21:25

Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн /УТХГН/ Хамгаалалтын захиргаанаас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн дэмжлэгээр "Гайхамшигт Увс нуур" олон улсын эко аяллыг жил бүрийн наймдугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ жил ОХУ-ын Тува Улсын Шим мандлын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас “Тува-Цоохор ирвэсийн эх нутаг" олон улсын экологийн аяллыг энэ сарын 1-нээс 8-нд Тува Улсад зохион байгуулжээ.

Аялалд Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын "Эко" клубын нэг багш, долоон сурагч хамрагджээ. Аялагчид ОХУ-ын Тува Улсын шим мандлын дархан цаазат газрын гурван кластерээр найман хоногийн турш аялж олон сайхан дурсамж, адал явдалтай учирснаас гадна байгалиа хайрлах сэтгэлгээнд суралцаж, найз нөхдийн хүрээллээ тэлжээ.

 

Холбоотой мэдээ