"Харилцагчийн өдөр" арга хэмжээг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-08-19 12:24:01

Увс /МОНЦАМЭ/."Увс хүнс” хувьцаат компани гэрээт борлуулагчаар ажилладаг компани, аж ахуйн нэгж байгууллагынхаа төлөөллүүдийн дунд "Харилцагчийн өдөр" арга хэмжээг энэ сарын 14-нд зохион байгуулжээ.

Гэрээт борлуулагч нар тус компанийн үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний дээжийг амтлах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан аж.

Мөн “ISO9001:2015 чанарын стандартыг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан харилцагч нарынхаа дунд сургалт явуулснаас гадна тус компани болон харилцагч нарын хооронд гардаг хүндрэлтэй асуудлыг ярилцаж, түүнийг шийдвэрлэх арга замуудыг хэлэлцжээ.

“Увс хүнс” хувьцаат компани нь чацарганы цэвэр тос, өтгөрүүлсэн жүүсээрээ улсдаа алдартай бөгөөд сүүлийн үед бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж буйгаас гадна сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргаад байна.

Холбоотой мэдээ