Казах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ

Монголын мэдээ | Спорт
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-17 11:13:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казах курес бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд өнөөдөр эхэллээ.

Уг тэмцээн манай улсад анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд таван жингийн барилдаан хоёр өдөр үргэлжлэх юмОлон улсын казах курес бөхийн холбоо, Азийн казах курес бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй тэмцээнд 11 орны 120 гаруй тамирчин оролцож байна. 


Казах курес бөхийн Азийн АШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүн:

  • 55 кг: Даваанямын Бөхчулуун, Амарсанаагийн Хатансайхан
  • 60 кг: Пүрэвдагвын Алтанбагана, Батцэрэнгийн Энэбиш
  • 66 кг: Батзаяагийн Эрдэнэбаяр, Болдын Самбууням
  • 74 кг: Санжмятавын Баяртүвшин, Бат-Эрдэнийн Пүрэвдаваа
  • 82 кг: Баянмөнхийн Гаажадамбa, Батмөнхийн Алтансүх
  • 90 кг: Батнасангийн Тэнгис, Эрдэнэтогтохын Түмэннасан
  • 100 кг: Дэлгэрийн Цэрэнням, Ганын Түвшинжаргал
  • 100+ кг: Хутагийн Цогтгэрэл, Бередмуратын Серик
  • Үнэмлэхүй жин: Болдпүрэвийн Өнөржаргал

  • Багийн ахлагч: Г.Түвшинжаргал
  • Дасгалжуулагч: Ч.Болдбаатар

Дашрамд дурдахад, ноднин Казах курес бөхийн Азийн АШТ-нд Монгол тамирчид гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм. 

Холбоотой мэдээ