Ахмадын Геронтологийн төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-08-19 12:07:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ахмад настны асрамж, халамж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх Геронтологийн төвийн барилгыг Дархан-Уул аймагт барина. Орон нутагт анх удаа байгуулах төвийн барилгын шав тавих ажлыг энэ сарын 17-нд хийлээ.

Аймгийн хэмжээнд 11000 ахмад настан байдаг аж. Тэдэнд төрөөс анхаарал хандуулах шаардлага байгааг үндэслэн ахмадын Геронтологийн төвийг байгуулахаар шийдвэрлэсэн тухай УИХ-ын гишүүн Б.Баттөмөр шав тавих үеэр онцолж байв. Дархан сумын 5 дугаар багт буюу Дархан сумын Ахмадын хорооны барилгын дэргэд баригдах Герентологийн төв нь 2019 онд багтаж ашиглалтад орох ажээ.

Энэ онд Дархан-Уул аймагт Эрүүл мэндийн салбарт 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлж буйн нэг нь энэхүү Герентологийн төвийн барилгын ажил юм. Барилга угсралтын ажлыг улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Дорнын өргөө” ХХК гүйцэтгэнэ.

Холбоотой мэдээ