Түргэн тусламжийн автомашин бэлэглэв

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-08-20 17:24:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн ажилтны 98 дахь өдрийг Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлэгийн ажилтнууд тэмдэглэв. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр БНСУ-д үйлдвэрлэгдсэн 72 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн хоёр авто машиныг бэлэглэж, жолооч нарт түлхүүрийг нь гардуулав.

Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 1500 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчид байдаг аж. Эмнэлэгийн ажилтны баярыг ресторанд тэмдэглэхээс бус цэвэр агаарт хамт олноороо нэг өдрийг өнгөрөөж урлаг, спортын тэмцээн уралдаан зохион байгуулж өнгөрүүлсэн аж.

Энэ өдөр салбартаа олон жил ажиллаж, өөрийн эрдэм мэдлэг, чадвараа хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зориулж буй эрхэм хүмүүсээ төрийн дээд одон медаль, салбар яамны болон аймаг, сумын шагналаар шагнаж урамшуулжээ.

 

Холбоотой мэдээ