“Chandrayaan-2” Сарны тойрог замд амжилттай нэвтэрчээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-08-20 15:09:39

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгийн сар судлах “Chandrayaan-2” төхөөрөмж Сарны тойрог замд өнөөдөр амжилттай нэвтэрсэн талаар тус улсын Сансар судлалын агентлаг мэдээлжээ.


Өнгөрсөн долдугаар сарын 22-нд “Chandrayaan-2” төхөөрөмжийг тээсэн “GSLV Mark 3” пуужин Бенгалын булан дахь Шрихарикота арлын сансрын буудлаас хөөрсөн юм. Уг төхөөрөмжийн “Vikram” нэртэй газардагч ирэх есдүгээр сарын 7-нд Саран дээр газардах оролдлого хийнэ. Энэ сарын эхээр “Chandrayaan-2” анхны зургуудаа илгээсэн байна.


Chandrayaan-2” даалгавраа амжилттай биелүүлсэн тохиолдолд Энэтхэг нь АНУ, ОХУ, БНХАУ-ын дараа дэлхийн дагуул дээр төхөөрөмжөө амжилттай газардуулсан дөрөв дэх улс болох юм. 

Холбоотой мэдээ