Насанд хүрэгчдийн шатрын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-08-21 13:06:56

Увс /МОНЦАМЭ/Шатрын спортын мастер Б.Цэцэг агсны нэрэмжит насанд хүрэгчдийн шатрын нээлттэй тэмцээн энэ сарын 17-18-ны өдөр Улаангом хотноо боллоо. 

Тус тэмцээний эрэгтэйд 1-р байрыг Цогцолбор 1-р сургуулийн багш Ц.Цэдэвсүрэн, 2-р байрыг мөн сургуулийн М.Дэлгэрдалай, 3-р байрыг шатрын спортын дэд мастер М.Дамиран нар эзэлсэн байна. Харин эмэгтэйчүүдээс 1-р байрыг “Ойрад театрын уран бүтээлч Ж.Алтанцэцэг, 2-р байрыг шатрын спортын дэд мастер Б.Энэрэл, 3-р байрыг Цогцолбор 1-р сургуулийн багш Л.Наранцэцэг нар тус тус эзэлжээ.

Энэхүү тэмцээнийг Б.Цэцэг агсны үр хүүхдүүд болон "Самбуу Итгэл" сангаас жил бүр ивээн тэтгэж явуулдаг байна.

 

Холбоотой мэдээ