“Халхгол-80” гэрэл зурагчдын багийн аялал эхлэв

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-08-21 11:20:10

Дорнод /МОНЦАМЭ/ Халхголын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн гэрэл зурагчдын холбоо, МАН-ын хороо хамтран “Халхгол-80” гэрэл зурагчдын тойрон аялал зохион байгуулж байна. Тэд Халхголын дайны түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялал хийх юм. 

Аялалд тус аймгийн гэрэл зурагчдын холбооны гишүүд болон Улаанбаатар хотын гэрэл зурагчдаас бүрдсэн 9 хүн оролцож байгаа төдийгүй ан амьтан, байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудын судалбар зураг авах аж. Гэрэл зурагчид Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн өдрүүдээр буюу 8 дугаар сарын 27-ны өдөр Чойбалсан хотод үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ