Их Британи ЕХ-ны цөөн уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-08-21 11:19:06

ЛОНДОН. /Xinhua/. Их Британийн төлөөлөгчид ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн Европын Холбооны /ЕХ/ ихэнх уулзалтад оролцохгүй гэж Их Британийн Засгийн газар мягмар гарагт мэдэгджээ.


“Өнөөдрөөс эхлэн бид зөвхөн чухал ач холбогдол бүхий уулзалтад оролцож, уулзалтын ирцээ тал гаруй хувиар бууруулж, олон зуун цагийг хэмнэнэ” гэж Их Британийн “Brexit”-ийн асуудал хариуцсан сайд Стив Баркли хэлсэн байна.


Их Британийн сайд нар цаашид аюулгүй байдал зэрэг чухал асуудлаар хэлэлцэх томоохон дээд хэмжээний уулзалтуудад л оролцох болсноос үзэхэд тус улс 10 дугаар сарын сүүлээр ЕХ-ноос гарна гэдэгтээ итгэлтэй байгааг харуулж байна. Тэд хэмнэсэн цагаа ЕХ болон бусад улс орнуудтай өрнүүлэх цаашдын харилцааны асуудалд зориулах гэнэ.


С.Барклигийн хэлснээр, Их Британи ЕХ-ноос гарахад 72 хоногийн хугацаа үлдсэнтэй холбоотойгоор ЕХ-ны уулзалтуудын хэлэлцүүлгээр голчлон манай улсыг гарснаас хойших бүс нутгийн нэгдлийн ирээдүйн талаар хэлэлцэх тул Их Британид нэг их хамааралгүй ажээ.

Холбоотой мэдээ