Халх голд маш олон зүйл анх удаагаа болсон

LIVE | ХАЛХ ГОЛ-80
khandmaa@montsame.gov.mn
2019-08-21 12:55:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдээрээ шахуу Халх голын дайнд оролцож явсан өвөөгийнхөө тухай миний нэгэн дотны найз надад ярьж билээ. Өвөө нь тэртээх он жилүүдэд жаахан байхдаа дарь, цус хоёр холилдсон үнэрийг мэдэрнэ хэмээн зүүдэлж ч яваагүй гэдэг. 1939 оны 5 дугаар сард  Зөвлөлт-Монголын цэргүүд япончуудтай тулалдаж эхэлсэн түүхтэй. Найзын маань өвөө дайны он жилүүдэд Зөвлөлт нөхдийнхөө баатарлаг, амь биеэ үл хайрлан тулалдаж байсан чанараас суралцсанаа ч хүүдээ дурсдаг байжээ. Найз маань өвөөгөөрөө маш их бахархдаг, одон медаль, дайны үед авахуулсан гэрэл зургаа үзүүлэн ярьснаас нь сэтгэлд үлдсэн тод бөгөөд гунигтай түүхээс надад ярьдаг байв. Одоо болтол үнэр нь  арилаагүй тамхины соруул санаанаас маань огт гардаггүй. Энэ дайн нь цэрэг бүрийн амьдрал, хувь тавиланд ул мөрөө үлдээж, тэдний дурсамжийг сонсоход айдас, баатарлаг чанар хоёр нэвт ханхалдаг билээ. 


Халх голын дайн эхлэхээс найман жилийн өмнө япончууд Хятадын зүүн хойд нутгийг эзэлж Манжго улсыг байгуулсан. Тус бүс нутгийн оршин суугчдын дийлэнх нь баргууд байсан бөгөөд халх, баргуудын хооронд газар нутгийн маргаантай асуудлууд гарсан байсан үе. Энэ зөрчилдөөн 1935 оноос эхэлсэн. Япончууд  Манжго улсад цэргийнхээ хүчийг хуримтлуулж одоогийн Халхгол сумын ойролцоох нутгийг эзлэн авч, 1939 оноос Япон, Манжго, Монголын хилийн цэргүүд байнга буудалцах болжээ.

Япончууд тус бүс нутагт өөрийн байр сууриа бэхжүүлэх зорилгоор цэргүүдээ Монголоор дамжин Байгаль нуурын зүгт оруулж Трансибирийн төмөр замыг хааж Сибирь, Алс Дорнодыг  Зөвлөлт Холбоот Улсаас таслан авах зорилго тавьсан байлаа. Тиймээс ч 1936 онд ЗХУ, БНМАУ хоёр Харилцан туслах протоколд гарын үсэг зурж, Монголын газар нутагт 57 дугаар тусгай корпусыг байгуулжээ.

1939 оны 5 дугаар сард Зөвлөлт-Монголын цэргүүд япончуудтай халз тулж мөн оны зургадугаар сарын 5-ны өдөр 1-р армийн группийн командлагчаар томилогдсон Г.К.Жуков Халх голд хүрэлцэн очсон. Монголын цэргүүдийг маршал Хорлоогийн Чойбалсан удирдахаар болсон. Зөвлөлтийн хувьд энэ нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой тулаан байсан учир Сибирийн зүүн хэсгийг япончуудад эзлүүлэхгүйн тулд бүх л хүчээ тийш нь хаясан.

Энэ үеэр Халх голд маш олон зүйл анх удаагаа болж өнгөрснийг дурдах хэрэгтэй. Жишээ нь, Улаан арми түүхэндээ анх удаа дайнд олон онгоц оролцуулсан. Тэдгээрийн дийлэнхийг Испанийн дайнд оролцсон, нэлээд туршлагатай нисэгчид жолоодсон билээ. Ингээд есдүгээр сарын 15-нд шийдвэрлэх тулалдаан болов.

Хоёр талаас нийтдээ 500 гаруй онгоц агаарт тулалдсан юм.  Квантуны армийн цэргүүдийг бүсэлж занганд оруулж чадсан. Энэ тулалдааны үеэр Монголд анх удаа хөнгөн танкуудыг ашиглаж, байлдааны талбарт ямар болохыг харсан тул  дэлхийн 2-р дайны үед хэрэглээгүй.

-Ямар ч дайн нь дайтаж буй улс орнуудын хувьд, өөрийн хүч чадлаа харуулах сорилт байдаг.  Өөрөөр хэлбэл, техникээ туршиж, цэргийн томоохон ангиудыг нэгтгэж, зангидсан гар мэт байж чадахаа үздэг. Энэ нь мөн маш том дасгал сургууль болдог. Харамсалтай нь, энэ бол цус асгарсан тулаан боловч түүнгүйгээр жинхэнэ арми бий болдоггүй хэмээн Халх голын байлдааныг судлаач Намсрайн Оюун ярьж билээ.

-Зөвлөлтийн талаас ойролцоогоор 26 мянга, Монголын 150-иад цэрэг амь үрэгдсэн. Харин амиа алдсан япон цэргүүдийн талаар янз бүрээр бичдэг. Манайд байдаг баримт бичигт дурдсанаар, 46 мянга гэдэг бол япончууд 8000 гэдэг. Тэр үеийн баримт бичгүүдийн дийлэнх нь одоо болтол нууцлалын зэрэгт багтдаг. Цэргийн байлдааны үүднээс авч үзвэл, Халхын-голд байгуулсан ялалт нь чухал үүрэгтэй байсан. Харин амиа алдсан хүний тоогоор авч үзэх юм бол, энэ нь маш эмгэнэлтэй явдал юм. Тиймээс энэ түүхэн үйл явдлыг бид мартаж болохгүй.

1939 оны есдүгээр сарын 16-ны өдөр Япон, ЗХУ, БНМАУ байлдааныг зогсоох гэрээг хэрэгжүүлж эхэлсэн. Халх голд бидний хамтдаа байгуулсан ялалтын 80 жилийн ой тохиож  байгаа энэ үед уг түүхэн үйл явдал  хэчнээн их ач холбогдолтой байсан нь улам бүр мэдрэгдэж байна. Энэ ялалт нь япон цэргүүд Евразийн хойд талаас эхлэн эзэлж байсныг зогсоосон бөгөөд олон түүхчид үүнийг дэлхийн II дайны эхлэл хэмээн үздэг. Гэхдээ хамгийн гол нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж чадсан явдал юм.

Монгол төдийгүй Зөвлөлтийн хувьд ч энэ ялалт нь чухал ач холбогдолтой байсан. Бид өнөөдрийг хүртэл  Зөвлөлт Холбоот Улсын үнэлж баршгүй тусламж, 1941 оны дөрөвдүгээр сард Халх голын эрэг дээр ЗХУ-тай харилцан довтлохгүй байх тухай гэрээ байгуулж гарын үсэг зурсныг дурсдаг.  Нацистуудын бусад холбоотноос ялгаатай тал нь гэвэл фашистууд баруун зүгээс довтолж эхлэхэд тус улс нь ЗХУ, БНМАУ-ын эсрэг ямар нэгэн өдөөн хатгасан үйлдэл хийгээгүй явдал.

Гитлер ялагдсанаар И.В.Сталин Ялтын уулзалтын үеэр  олон улсын хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрөх шаардлага дээр хатуу зогсон хамгаалж чадсан юм.

                                                                                                                                                                                Ю.Дэлгэрмаа

 

Холбоотой мэдээ