Гэдэсний халдварт өвчин ихсэх хандлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторын тасгийн нийт үзлэгийн 10-15 хувийг гэдэсний халдварт өвчин буюу цусан суулга эзэлж байна. Энэ нь өвчтэй хүн, мал, амьтнаас гадна хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлсээр дамжин хүний биед халдварлаж өвчин үүсгэдэг байна.
Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэд гарын
ариун цэврийг сайтар сахихаас гадна бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнээс
татгалзаж, эрүүл, аюулгүй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй аж. Цусан суулга өвчний
үед халуурах, гэдэс базлах, бөөлжих,
толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд олон хоног үргэлжилбэл архагшдаг
байна. Иймээс дээрх шинж тэмдэг ажиглагдвал мэргэжлийн эмчид яаралтай хандах
хэрэгтэй хэмээн аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.