“Хоггүй, цэвэрхэн Монгол” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-08-21 21:40:37

Увс /МОНЦАМЭ/. БОАЖЯ-аас “Хоггүй, цэвэрхэн Монгол” аяныг жилийн хугацаатай зохион байгуулахаар болсон байна. Аяны хүрээнд олон нийтэд Хог хаягдлын тухай хуулийг сурталчлахаас гадна, нөлөөллийн ажлууд хийх аж. Тус аяны хүрээнд аймгийн БОАЖГ-аас албан байгууллагуудад ойр орчныхоо 50 м хүртэлх талбайг цэвэрлэе гэсэн уриалгыг хүргүүлээд байна.  

Одоогоор тус аяны хүрээнд аймгийн ЗДТГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Улаангом сумын ЗДТГ, Жангар төв, Баялаг-Од” зочид буудал, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа зэрэг байгууллага гадна орчныхоо хог хаягдал, зэрлэг ургамлыг түүж, ачиж зайлуулаад байна. Үлдсэн байгууллагууд энэ сарын 25-ны дотор гадна орчныхоо хог хаягдал, зэрлэг өвс ургамлыг ачиж зайлуулах шаардлагатай байгаа аж. 

Холбоотой мэдээ