БНХАУ-ын радио хөгжмийн сувгийн төлөөлөгчдийг хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-23 13:47:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат БНХАУ-ын Засгийн газрын харьяа  CHINA.COM.CN  радио хөгжмийн сувгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд,  БНХАУ-ын Засгийн газрын харьяа бие даасан тус  хөгжмийн сувгийн уран бүтээлчид манай улсад зочлон ирээд байна. 

Хятадын хамгийн том бие даасан  хөгжмийн сувгийн уран бүтээлчид энэ сарын 21-26-ны өдөр Улаанбаатар хотноо “Торгоны зам” хоёр улсын уран бүтээлчдийн уулзалт, Монгол-Хятад хүүхдүүдийн хамтарсан урлагийн тоглолт, соёлын аялал жуулчлал зэрэг олон талт ёслол, уулзалт  зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ