“Токио-2020”-д өмсөх тамирчдын хувцас тодорч эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-24 16:17:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох Монголын үндэсний шигшээ багийн тамирчдын спортын хувцасны загварын сонгон шалгаруулалтад  Michel&Amazonka брэнд түрүүлжээ.


Монголын үндэсний шигшээ багийн Токиогийн олимпын наадамд өмсөх ёслолын болон спортын хувцас, дагалдах хэрэгслийн загвар сонгон шалгаруулах уралдааныг БСШУСЯ-наас зарласан бөгөөд эхнээсээ дүн нь ийнхүү гарч эхэлжээ.


Нийтдээ 13 төрлийн хувцас байгаа бөгөөд тэдний наймыг нь Michel&Amazonka, тавыг Японы алдарт Мизүно брэндээр хийлгэхээр болсон байна. Michel&Amazonka нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Монголын хувцас загварын брэнд компани юм. Харин олимпын нээлтийн ёслолд өмсөх хувцасны шалгаруулалтын дүн хараахан гараагүй байна.

Холбоотой мэдээ