Агаарын шоу үзүүлэх сөнөөгч онгоцнууд газардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-08-26 16:20:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн Су-30СМ сөнөөгч онгоцнууд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд өнөөдөр газардлаа.


Өндөр түвшний нисгэгчдээс бүрдсэн тус багийнхан Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 28-ны өдөр Хүй долоон худагт нисэхийн үзүүлбэр үзүүлэх юм. 
Оросын нисэх хүчний харьяа агаарын үзүүлбэрийн Русские Витязи буюу Оросын Баатрууд баг анх 1991 онд Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад зургаан Су-27 онгоцтой байгуулагдаж байсан түүхтэй. 1991 онд анхны үзүүлбэрээ Англи улсад Лукарсын агаарын шоуд үзүүлж гараагаа эхэлж байсан бөгөөд АНУ-д гэхэд 2 удаа очиж байжээ. 
Дэлхийн олон улс оронд очиж үзүүлбэрээ үзүүлсээр байгаа тус багийнхан парк шинэчлэлтийн хүрээнд 2016 онд хуучин Су-27 сөнөөгч онгоцуудаа цоо шинэ Су-30СМ сөнөөгч онгоцоор сольсон байна.




Холбоотой мэдээ