Электрон тамхи хүний биед сөрөг нөлөөтэй

Дэлхийд | Эрүүл мэнд
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-27 14:48:27
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /CNN/. Электрон шингэн тамхи хэрэглэдэг хүмүүсийн зүрх судасны үйл ажиллагаанд өөрчлөлт ордог болохыг эрдэмтэд судалгаагаар нотолжээ.


Эрдэмтэд энэхүү судалгааг явуулахдаа хүчтэй соронзон орон, радио давтамжийн пульс буюу “MRI” аппаратыг ашиглажээ. Шинжлэх ухааны “Radiology” сэтгүүлд нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар, ганцхан удаа шингэн тамхи татсан хүний гуян дахь артерийн судасны цусны эргэлтэд өөрчлөлт орсон байна.


Үүний зэрэгцээ электрон тамхи хэрэглэдэг хүмүүсийн зүрх судасны үйл ажиллагаанд өөрчлөлт үзүүлдэг нь тогтоогджээ. “Электрон тамхины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр түүний сөрөг нөлөө ч өсөн нэмэгдэж байна” гэж АНУ-ын Массачусетс муж улсын Анагаах ухааны их сургуулийн эмч тайландаа дурджээ.


Мэргэжилтнүүд өмнө нь электрон тамхины найрладаг ордог хүнд металлын хэсгүүд нь энгийн тамхинаас илүүтэйгээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулдаг болохыг гадарладаг байсан ч үүнийг нотлох нотолгоо байдаггүй байсан аж.

Холбоотой мэдээ