“Русские Витязи” багийнханд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медаль гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-08-28 10:09:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд, Монголын ард түмэнд уран нисэж үзүүлэхээр хүрэлцэн ирсэн Русские Витязи группийн багийнхан өчигдөр Буянт-Ухаа орчимд дадлагын нислэг үйлдлээ. 

Дадлагын нислэг гүйцэтгэсний дараа ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн 57 гишүүнд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медаль гардуулав. Ойг зохион байгуулах хороо, Батлан хамгаалах яамнаас Халх голын байлдааны ялалтын түүхт ойг тохиолдуулан тус багийнханд олгож буй шагналыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр, ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал нар гардууллаа. 
Өндөр түвшний нисгэгчдээс бүрдсэн тус багийнхны нисэхийн үзүүлбэр
өнөөдөр Хүй долоон худагт болно.




Холбоотой мэдээ